Та бүгд тавтай морилно уу. : Монгол улсын нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлыг хангах арга механизм


Монгол туургатны хэмжээнд хөл хөдөлгөөн баяр хөөр болон тунхагласан 1992 оны шинэ гэгдэх үндсэн хуулиараа “ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.гэж үнэн гэгээлгээр ирээдүйгээ зөгнөсөн. Гэвч илжгэнд үхэр тэргийг тааруулж болдоггүйн адилаар улс төрчидөд маань бүх нийтээрээ үг дуугүй, чимээ аниргүйгээр дагаж биелүүлэх ёстой хуулийн заалт хараахан зохисонгүй. Өнөөдөр Үндсэн хуулийн тунхаглал их сайхнаар биелэгдэж байгаа мэт боловч агуулгаараа бодит байдал дээр огт өөр байна.

1996-2000 оны АХЭ-ийн засгийн газрын үед орон нутаг төсвөө захиран зарцуулах эрхтэйгээр тодорхой хэмжээнд эдийн засгийн бие даасан эрхтэй байсан. Гэвч тухайн үеийн засаг захиргааны болон ИТХ-н удирдлага, боловсон хүчний чадвар шинэ арга барилаар, бие дааж ажиллахад туршлага дутагдсан. Нөгөө талаар энэ талын хариуцлагын механизмыг бий болгож чадаагүй, иргэдийн төлөөлөгчид эрх үүргээ ойлгож, хэрэгжүүлж чадаагүй зэрэг олон дутагдалууд гарч байсан. Ер нь аливаа шинэ зүйл мэдэхгүй, чадахүйн зовлонтой байнга тулгардаг билээ. Иймээс ч орон нутгийн төсвийн хөрөнгөөр найр наадам болон хувьдаа гувшуулах зэрэг олон хэлбэрээр буруу зарцуулалт үүсгэсэн юм.

Харин дээрх байдлуудыг засаж залруулах, хариуцлагын механизм бий болгон сайжруулах болон НӨУЁ-ны байгууллагын төлөөллийг сонгох асуудлыг дахин авч хэлэлцэхийн оронд төвлөрлийг сааруулах бус харин эргүүлэн төвлөрүүлж, 2002 онд төсвийн нэгдсэн удирдлага санхүүжилтын хуулиар төвлөрсөн төсвийн тогтолцоонд шилжүүлсэн явдал нь засгийн газар ардчиллаас шууд ухралт хийх явдал болсон төдийгүй Үндсэн хуулийн “ НӨУЁБ тухайн аймаг, сум, дүүрэг баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна “ гэсэн заалтыг ч мөн зөрчсөн юм. Энэ нь эрчимтэй урагшлахын тулд нэг алхам ухарч болон гэдгийг санагдуулж байгаа ч хоёрдахь алхамаар ухрах буюу энэ хэвээр нь ирэх 4-н жилийг өнгөрөөж болохгүй болсныг ард түмний өнөөгийн амьдрал илтгэн харуулж байгаа билээ.

Орон нутгийн төсвийн зарцуулалтыг Увс аймгийн Зүүнхангай сумын тасвийн жишээгээр хувьлан авч үзвэл: ЗЗНТГ-т 30.8%, үүнээс Багийн засаг даргад 0.7%, Сумын ИТХ-д 1.5%, Сумын ЗДТГ-т 30.8%, Нийгмий чанартай үйлчилгээнд 67% үүнээс боловсролын үйл ажиллагаанд 43.2%, Эрүүл мэндэд 22.1%, Соёлын төвд 1.7%, оногдож байна.

Эндээс харахад нэг сумын төсвийн орлого эмнэлэг, сургууль, ЗДТГ, гэх мэтэд хүрэлцэхгүй дуусна. Тухайн орон нутгийн иргэд өөрсдийн асуудлаа шийдвэрлэх хөрөнгө байхгүй. Мөн сургууль, эмнэлэгийн зардлаас хасаж танах эрх ЗД-д болон ИТХ-д байхгүй. Харин ИТХ өөрсдийнхөө болон ЗДТГ-н төсвийг л хэлэлцэж чадна. Хуулинд зааснаар бол ЗД төсвийг бүрдүүлэхдээ сургууль эмнэлэг, зэрэг асуудлаар төрийн яам газруудтай гэрээ хийдэг бөгөөд үүнийгээ ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой ажээ. Гэвч үүнийг өнөөдөр хэлэлцүүлэн, хэрэгжүүлдэг газар огт байхгүй гэхэд хилсдэхгүй юм.

Төсвийн хөрөнгө нь төсвийн байгууллагад ажиллагчдыг л хангахаас бус, орон нутгийн бусад иргэдийн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох болон бусад асуудал нь огт хамаагүй зүйл болж хувирчээ.

Үүнээс үүдээд орон нутагт нөгөө ядуурал, ажилгүйдэл, архидалт, авлигал бий болоход тодорхой хэмжээнд нөлөөлөх болж, байгалийн бэрхшээлээр малгүй болсон иргэд хот хүрээрүү дүрвэн нүүх, амьдрах арга замаа хайн энд тэндхийн орд газруудаар явж хувиараа алт ухах зэрэг шилжилт хийх болжээ. Хөдөө орон нутгийн түвшинд сум орон нутгийн эрх баригчдад их, бага хэмжээний авлигал өгсөн болон танил тал хамаатан садны сүлбээтэй хүмүүс л төсвөөс олгосон цалинг хүртэж, ажлын байртай амьдралаа залгуулж байна. Өөрөөр хэлбэл авлигалын мөн чанар их бага гэхгүй адилхан байдаг бөгөөд өнөөдөр томоохон авлигалын хэсгүүдийг сөхөж ярихаас бус бага хэмжээний авлигалын их үүсвэрүүд хэвийн үзэгдэл байх ёстой зүйл мэтээр ойлгох болжээ.

Монгол улсын төрийн гишүүд тэднээс сүлжээлэн гарсан баячуудад үйлчилдэггүй, мань мэтийн улсуудад үйлчилдэг авлигачдаас болж муу нэр авсан үндсэн хуулинд маань НӨУБ-ын эрх хэмжээний асуудлыг дээд хэмжээний байгуулага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол НӨУБ үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.“ гэж заажээ. Үндсэн хуульд ийм заалт оруулж өгснөөр НӨУБ-ын эрх хэмжээг бусад хууль эрх зүйн актууд, захирамж, шийдвэрүүдээр тодорхой хязгаарлаж өгсөн байна. Энэ нь орон нутгийн ИТХ-ын удирдлагын эрх хэмжээг хязгаарлаж төрийн оролцоог эрс нэмэгдүүлэх боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл орон нутагт ямарч эрх мэдэл байхгүй бөгөөд эмнэлэгийн асуудлыг ЭМЯ, сургуулийн асуудлыг БСШУЯ, тэр ч байтугай нутгийн аргал янгир, буга гөрөөсийг БОЯ-с мэддэг. Газар нутгийн асуудлаа орон нутаг өрөө мэдэж чадахгүй байгааг хүн болгоны мэдэх Хөвсгөл аймгийн Улаан – Уул сум, Өмнөговийн Заамарын жишээ харуулж байна.

Өнөөдөр орон нутагт орлого нэмэгдүүлэхийн тулд засгийн газар зах зээл хөгжүүлэх, өрхийн аж ахуй, жижиг хоршоодыг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг олон талт арга хэмжээг гадаадын зээл тусламж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж оролдож байгаа бөгөөд үүнийгээ НӨУБ-уудыг алгасан шууд хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Энэхүү бие даасан статусгүй НӨУБ-уудыг Монгол улсын засгийн газар үл тоомсорлож байгааг харуулж байна. Иргэд орон нутгаас бүрддэггүй засгийн газар, ард түмэн гэж байдаггүй. НӨУЁ, ИТХ бол ард түмний төлөөлөл, нэг талаар хууль тогтоох байгууллагын суурь үндэс билээ.

Дээрх утгаар дүгнэн үзвэл НӨУЁБ үйл ажиллгаагаа хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн биеэ даасан байр сууриа алдаж, Үндсэн хууль зөрчигдөж байна.

Нийтлэл бичсэн: Д.Ганхөлөг

Ардчиллын үндсэн зарчим, анхан шатны элемент нь хувь хүмүүсийн хүсэл зорилго бөгөөд үүнийг хэрэгжүүлэх арга зам нь коммун буюу нийгэмлэг, хамтлаг, нутгийн иргэдийн хурал буюу шууд ардчилал юм. Энэхүү шууд ардчилалын анхны хэлбэрүүдийг хүн төрлөхтөн одоогоос 2500 гаруй жилийн өмнө эртний Грект хот улсын захирагч Периклийн удирдлагын дор Афины ардчиллаар туршиж байсан юм.

Өөрсдөө захирах ёсны журмын үүсэл: Францын хөрөнгөтний хувьгалын үеэс нийгэмлэгийг төрөөс тусгаар бие даан оршин тогтнож буйг илэрхийлэх явцад нутгийн өөрөө удирдах захиргаатай холбогдон “ өөрсдөө захирах ” гэдэг ойлголт анх хэрэглэгдэх болсон.

Орчин үеийн ардчилал дахь нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээ эрх зүйн үндэслэл улс орон бүрийн онцлог, уламжлалаас хамааран өөр өөр хэлбэрээр тогтож байна. Гэвч нутгийн өөрөө удирдах ёсны нийтлэг үндсэн зарчимууд тодорхой хэмжээгээр хэрэгжиж буй улсууд голдуу хөгжингүй буюу өндөр хөгжилтэй улсууд байгаа нь тухайн улс орны тогтвортой байдлын болон нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтойг илтгэн харуулж байна.

Сүүлийн арваад жилд ардчиллын хөдөлгөөний салхи дэлхийн өнцөг булан бүрт хүрч, ардчилалын шинэчлэл баримжаалсан төвлөрлийг сааруулах үйл явц газар сайгүй өрнөсөн билээ. Энэ хугацаанд засгийн газруудынх нь ихэнхи төвлөрлийг сааруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ардчилсан орнуудын 95 хувь нь сонгуулиар томилогддог орон нутгийн удирдлагатай болж, улс орнууд том, жижиг, хөгжингүй буурайн аэлин болохоосоо үл хамааран улс төр, санхүү, захиргааны эрх мэдлийн засгийн газрын доод түвшинд шилжүүлэх ажлыг хийж байна.1

Мөн Латин америкийн Аргентин, Бразиль, Мексик зэрэг том улсаас авахуулаад Болив, Венесуэль зэрэг жижиг улсад ардчилалыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах хөтөлбөрүүд хэрэгжсэн байна.

1 Дэлхийн банк, “ Төвлөрлийг сааруулах : Засгийн газрын үзэл баримтлалыг дахин авч үзэх нь “ Дэлхийн хөгжлийн илтгэл., тавдугаар бүлэг., 2000 он

Төвлөрлийг сааруулах үзлийг шинжилж үзэхдээ орон нутгийн засаг захиргаадын санхүүгийн бие даасан байдал, төв засгийн газраас санхүүгийн хувьд хараат байгаа эсэхийг хэмжиж орон нутгийн өөрийнх нь орлогыг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм.

Санхүүгийн хувьд бие даасан болон хараат байдлын дөрвөн жишээ:

Нэгдүгээрт: Төвлөрөл саарсан байдал тэгээс эхэлдэг буюу орон нутгийн засаг захиргаа орлого бүрдүүлэхэд оролцдоггүй, тухайн бүс нутагт гарч буй зардлыг санхүүжүүлэхэд ямарч хувь нэмэр оруулдаггүй нөхцөлийг авч үзье. Энэ нь орлого 100 хувь импорт, экспортын татвар хураамжаас бүрддэг, нутгийн иргэдийн ихэнхи нь газар тариалан эрхлэж амь зуудаг учраас татварын бааз сууриас маш хязгаарлагдмал орон нутаг гэсэн үг юм.

Хоёрдугаарт: Орон нутгийн засаг захиргаа дөнгөж зарлагынхаа 10 хувийг санхүүлэх хэмжээний орлого бүрдүүлэх чадавхитай бөгөөд 90 хувийг төвлөрсөн төсвөөс олгодог шилжүүлгийн хэлбэрээр авдаг арай дээр жишээ юм. Энэ бол угандагын жишээ юм.

Гуравдугаарт: Хятадад 1994 оны шинэтгэлээс өмнө мужууд нь бүх орлогын 90 хувийг бүрдүүлж, үүний дийлэнхий хэсгийг өөртөө үлдээн зарлага санхүүжүүлж, 10 хувийг төв засгийн газрын үйлчилгээг санхүүжүүлэхэд зориулан шилжүүлж байжээ. Энэ нөхцөлд төв засгийн газар нь макро эдийн засгийг тогтворжуулах, бүсүүдийн хоорондох эдийн засгийн тэнцвэргүй байдлыг арилгах чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн байна.

Дөрөвдүгээрт: 1994 оноос хийгдсэн шинэтгэлийн дараа Хятадын мужууд орлогын ихэнхийг бүрдүүлсэн хэвээр байгаа боловч орлогынхоо нэлээд хувийг төвлөрсөн төсөвт шилжүүлээд төв засгийн газар нь эргүүлээд Хятадын бүх мужийн зардлын санхүүжилтэд зориулан хуваарилдаг тогтолцоонд орсон байна.

Төвлөрлийг сааруулах, өөрөө засаглах эрх, оролцоот ардчилал

Төвлөрлийг сааруулах нь улс төр, захиргаа, төсвийн талаар шийдвэр гаргах эрх мэдлийг төв засгийн газраас орон нутгийн засаг захиргаа, байгууллагад шилжүүлэх үйл явц юм. Төвлөрлийг сааруулах гэдэг нэр томъёо нь эрх мэдлийг дээрээс нь доош нь шилжүүлэх гэдэг ойлголтыг илэрхийлдэг. Төвлөрлийг сааруулах үйл явц нь: төрийн захиргааны албаны тогтолцооны хүрээнд чиг үүрэг хариуцлага шилжүүлэх, улс төрийн тогтолцооны хүрээнд шийдвэр гаргах эрх мэдэл хариуцлага шилжүүлэх гэсэн үндсэн хэлбэртэй байна.2

Захиргааны чиг үүрэг, хариуцлагыг шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах нь

Энэ нь төрийн захиргааны албадын чиг үүрэг, хариуцлагыг үндэсний түвшингээс орон нутгийн түвшинлүү, мөн төрийн захиргааны төв байгууллагуудаас тэдгээрийн орон нутаг дахь салбаруудлуу шилжүүлэх үйл явц бөгөөд үүнийг захиргааны төвлөрлийг сааруулах гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд шийдвэр гаргах нь эрх мэдэл орон нутгийн иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг төлөөллийн байгуулагад бусхарин төрийн захиргааны байгууллагаас томилдог түүнд ажлаа тайлагнадаг албан тушаалтанд шилждэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм. Ийм төвлөрлийг сааруулах энэ хэлбэр нь олон янз нийтийн оролцоог хөхүүлэн дэмжих гэхээсээ илүү захиргааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой байдаг.

Төрийн захиргааны онол боловсруулагчид орон нутгийн салбаруудад чиг үүрэг, хариуцлагыг шилжүүлэх нь үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн яамдын ажлын ачааллыг багасгах, тэднийг өдөр тутмын захиргааны ажлаас чөлөөлж, анхаарлыг нь бодлогын асуудалд төвлөрүүлэх гэх мэт зөвхөн менежментийн хэмжигдэхүүнүүдэд үндэслэн улс төрийн бус шийдвэр хэмээн үнэмшүүлэхийг оролддог ч энэ үнэн хэрэгтэй дээд зэргийн улс төрийн шийдвэр байх тохиолдол байдаг.

Төв засгийн газар төрийн төвлөрлийг сааруулахаасаа илүү захиргааны төвлөрлийг сааруулахыг илүүд үздэг ерөнхий хандлага ажиглагдаж байна. Тэгвэл энэ бүхэн нь Монголд ямар байна вэ? Энэ Курсийн ажлаар дараах асуудлуудыг дэвшүүлэн дурьдвал үүнд: Монголын НӨУЁ-ны бие даасан статусын асуудалд, НӨУЁ-ны байгууллагуудад тавих хяналт, ИТХ дахь улс төржилт зэрэг эдгээр юм.

2 Деннис Рондинэли, Шабир Чийма, “ хөгжиж байгаа орнуудад төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх нь “, Сэйж хэвлэлийн газар., / 1983 /: 9-34

Монголын НӨУЁ-ны бие даасан статусын асуудалд

Монгол улс 1992 оны шинэ үндсэн хуулиар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.3 гэж заан тунхагласан.

Өнөөдөр Үндсэн хуулийн тунхаглал хэлбэрийн төдийг үзэгдэж байгаа мэт боловч агуулгаараа бодит байдал дээр огт өөр байна. “ Үндсэн хуулинд 4 гэж заажээ.

Гэвч одоогоор энэ заалт хэрэгжих үндэслэл, өөрөөр хэлбэл орон нутгийн нийгэм, эдийн засгийн бие даасан байдал алга болжээ. 1996-2000 оны АХЭ-ийн засгийн газрын үед орон нутаг төсвөө захиран зарцуулах эрхтэйгээр тодорхой хэмжээнд эдийн засгийн бие даасан эрхтэй байсан. Гэвч тухайн үеийн засаг захиргааны болон ИТХ-н удирдлага, боловсон хүчний чадвар шинэ арга барилаар, бие дааж ажиллахад туршлага дутагдсан. Нөгөө талаар энэ талын хариуцлагын механизмыг бий болгож чадаагүй, иргэдийн төлөөлөгчид эрх үүргээ ойлгож, хэрэгжүүлж чадаагүй зэрэг олон дутагдалууд байсан. Ер нь аливаа шинэ зүйл мэдэхгүй, чадахүйн зовлонтой байнга тулгардаг билээ. Иймээс ч орон нутгийн төсөвийн хөрөнгөөр найр наадам болон хуьдаа гувшуулах зэрэг олон хэлбэрээр буруу зарцуулалт үүсгэсэн юм.

Энэ үүднээс авч үзвэл: ИТХ нь НӨУЁ-ыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлж, орон нутгийг удирдах талаар санаачлагыг гартаа авах боловсон хүчний чадвар, орон нутгийг хөгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө, өөрийгөө санхүүжүүлэх чадвар хэр байгаа, мөн төсвөөс хэрхэн хамааралтай байгаа зэргийг авч үзэх нь зайлшгүй болон эдгээр бэрхшээл нь Монголд нутгийн бие даасан удирдлага оршин тогтнож, хөгжих бодит боломж бүрдээгүй гэж үзэх нь дэндүү өрөөсгөл асуудал юм.

Харин дээрх байдлуудыг засаж залруулах, хариуцлагын механизм бий болгон сайжруулах болон НӨУЁ-ны байгууллагын төлөөллийг сонгох асуудлыг дахин авч хэлэлцэхийн оронд төвлөрлийг сааруулах бус харин эргүүлэн төвлөрүүлж, 2002 онд төсвийн нэгдсэн удирдлага санхүүжилтын хуулиар төвлөрсөн төсвийн тогтолцоонд шилжүүлсэн явдал нь засгийн газар ардчиллаас шууд ухралт хийх явдал болсон

3Үндсэн хууль ” Дөрөвдүгээр бүлэг, Заалт 59.1

4 “ Үндсэн хууль “ Дөрөвдүгээр бүлэг, Заалт 62.1

төдийгүй Үндсэн хуулийн “ НӨУЁБ тухайн аймаг, сум, дүүрэг баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна “ гэсэн заалтыг зөрчсөн юм. Энэ нь эрчимтэй урагшлахын тулд нэг алхам ухарч болон гэдгийг санагдуулж байгаа ч хоёрдахь алхамаа ухрах буюу энэ хэвээр нь ирэх 4-н жилийг өнгөрөөж болохгүй болсныг ард түмний өнөөгийн амьдрал илтгэн харуулж байгаа билээ. Орон нутгийн төсвийн зарцуулалтыг Увс аймгийн Зүүнхангай сумын тасвийн жишээгээр хувьлан авч үзвэл: ЗЗНТГ-т 30.8%, үүнээс Багийн засаг даргад 0.7%, Сумын ИТХ-д 1.5%, Сумын ЗДТГ-т 30.8%, Нийгмий чанартай үйлчилгээнд 67% үүнээс боловсролын үйл ажиллагаанд 43.2%, Эрүүл мэндэд 22.1%, Соёлын төвд 1.7%, оногдож байна.

Эндээс харахад нэг сумын төсвийн орлого эмнэлэг, сургууль, ЗДТГ, гэх мэтэд хүрэлцэхгүй дуусна. Тухайн орон нутгийн иргэд өөрсдийн асуудлаа шийдвэрлэх хөрөнгө байхгүй. Мөн сургууль, эмнэлэгийн зардлаас хасаж танах эрх ЗД-д болон ИТХ-д байхгүй. Харин ИТХ өөрсдийнхөө болон ЗДТГ-н төсвийг л хэлэлцэж чадна. Хуулинд зааснаар бол ЗД төсвийг бүрдүүлэхдээ сургууль эмнэлэг, зэрэг асуудлаар төрийн яам газруудтай гэрээ хийдэг бөгөөд үүнийгээ ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэвч үүнийг өнөөдөр хэлэлцүүлэн, хэрэгжүүлдэг газар огт байхгүй болсон.

Төсвийн хөрөнгө нь төсвийн байгууллагад ажиллагчдыг л хангахаас бус, орон нутгийн бусад иргэдийн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох болон бусад асуудалд огт хамаагүй зүйл болон хувирчээ.

Үүнээс үүдээд орон нутагт ядуурал, ажилгүйдэл, архидалт, авлигал бий болоход тодорхой хэмжээнд нөлөөлөх болж, байгалийн бэрхшээлээр малгүй болсон малгүй иргэд хот хүрээрүү шилжих, амьдрах арга замаа хайн энд тэндхийн орд газруудаар явж хувиараа алт ухах байдалтай болжээ. Хөдөө орон нутгийн түвшинд сум орон нутгийн эрх баригчдад их, бага хэмжээний авлигал өгсөн болон танил тал хамаатан садны сүлбээтэй хүмүүс л төсвөөс олгосон цалинг хүртэж, ажлын байртай амьдралаа залгуулж байна. Өөрөөр хэлбэл авлигалын мөн чанар их бага гэхгүй адилхан байдаг бөгөөд өнөөдөр томоохон авлигалын хэсгүүдийг сөхөж ярихаас бус бага хэмжээний авлигалын их үүсвэрүүд хэвийн үзэгдэл байх ёстой зүйл мэтээр ойлгогдох болжээ.

Монгол улсын үндсэн хуулинд НӨУБ-ын эрх хэмжээний асуудлыг дээд хэмжээний асуудлыг дээд хэмжээний байгуулага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол НӨУБ үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.“5 гэж заажээ. Үндсэн хуульд ийм санкц оруулж өгсөнөөр НӨУБ-ын эрх хэмжээг бусад хууль эрх зүйн актууд, захирамж, шийдвэрүүдээр тодорхой хязгаарлаж өгсөн байна. Энэ нь орон нутгийн ИТХ-ын удирдлагын эрх хэмжээг хязгаарлаж төрийн оролцоог эрс нэмэгдүүлэх боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл орон нутагт ямарч эрх мэдэл байхгүй бөгөөд эмнэлэгийн асуудлыг ЭМЯ, сургуулийн асуудлыг БСШУЯ, тэр ч байтугай нутгийн аргаль янгир, буга гөрөөсийг, БОЯ-с мэддэг. Газар нутгийн асуудлаа орон нутаг өрөө мэдэж чадахгүй байгааг Хүн болгоны мэдэх Хөвсгөл аймгийн Улаан – Уул сум, Өмнөговийн Заамарын жишээ харуулж байна.

Өнөөдөр орон нутагт орлого нэмэгдүүлэхийн тулд засгийн газар зах зээл хөгжүүлэх, өрхийн аж ахуй, жижиг хоршоодыг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг олон талд арга хэмжээг гадаадын зээл тусламж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж оролдож байгаа бөгөөд үүнийгээ НӨУБ-уудыг алгасан шууд хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Энэхүү бие даасан статусгүй НӨУБ-уудыг Монгол улсын засгийн газар ч үл тоомсорлож, байгааг харуулж байгаа билээ. Нэгж хэсгээс / Иргэд орон нутгаас / бүрддэггүй засгийн газар, ард түмэн гэж байдаггүй. НӨУЁ, ИТХ бол ард түмний төлөөлөл, нэг талаар хууль тогтоох байгууллагын суурь үндэс билээ.

Дээрх утгаар дүгнэн үзвэл НӨУЁБ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нийгэм, эдий засгийн бие даасан статус алдагдаж, Үндсэн хууль зөрчигдөж байна.

Орон нутгийн өөрөө засаглах чадавхийг өргөжүүлэх арга замууд

Орон нутгийн засаг захиргаадыг өөрөө засаглах эрхийгөргөжүүлэх нэг арга нь орон нутгийн өөрийн эх үүсвэрийг дайчлах замаар төв засгийн газраас санхүүгийн хувьд хараад байдлыг багасгах явдал юм. Энэ нь хэдийгээр орон нутгийн засаг захиргаад татварын бааз суурийг үнэлэх, татвар хураах чадавхи муутай ч орон нутаг эдийн засгийн хувьд бие даах чадвартай, орлогын хангалттай бааз суурьтай тохиолдолд тохиромжтой хувилбар юм. Орон нутгийн засаг захиргаад төв засгийн газраасаа

5Үндсэн хууль ” Дөрөвдүгээр бүлэг, Заалт 62.2

томоохон хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг хэрнээ түүнийхээ зарцуулалтын талаар тайлагнах хариуцлагын тогтолцоо султай байгаа төв засгийн газар орон нутгийн нэгжүүдийн өөрөө засаглах эрхийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн. Санхүүгийн менежментийг сайжруулж өндөр түвшинд хүргэснээр орон нутгийн засаг захиргаадын өөрөө засаглах эрхийг өргөжүүлэх боломжтой.

Орон нутгийн засаг захиргаадын өөрөө засаглах эрхийг өргөжүүлэхэд анхаарах асуудлууд

Орон нутгийн засаг захиргааны нэгжүүд хэтэрхий жижиг бол тэд хүчтэй байж өөрөө засаглах боломжгүй байдаг. Засаг захиргааны нэгжид нэг шаардлага бол юуны өмнө тэлэлтийн үр ашиг бий болгож, эдийн засгийн хувьд бие дааж амьдарч чадахуйц нутаг дэвсгэрийг хамрах явдал юм. Үүний дээр улс төрийн хувьд нэгдмэл, орон нутгийн иргэдийн улс төрийн сонирхолыг төлөөлөх чёадвартай байх хэрэгтэй. Нийгэм, эдийн засгийн хувьд хэтэрхий хуваагдмал байдал нь гаднаа хяналт тогтоох, бэрхшээлтэй авах гэсэн аливаа оролдогоос хамгаалахад шаардлагатай хамтын хүчин чармайлт, эрч хүчийг сулруулдаг.

Орон нутгийн засаг захиргаадын улс төрийн талаарх хүчирхэг байдал итгүүлэн үнэмшүүлэх чадвар нь тэдний хэрэгт дээрээс оролцох гэсэн төв засгийн газрын санаархалыг сааруулж болох юм.

Төсвийн хатуу хязгаарлалтыг тогтоох нь

Орон нутгийн засаг захиргаад жил бүртөв засгийн газраасаа хөрөнгө мөнгө шилжиж ирэхийг хүлээж төсвөө хэтрүүлсэн тохиолдолд засгийн газар өршөөл үзүүлэх байх хэмээн найдаж суудаг. Хэрэв тэд төсвийнхөө хомсдолыг өөрсдөө зохицуулж их үүсвэрээ бүрдүүлдэг бол өртөг, зардалдаа хариуцлага сахилагтай хандаж болох юм. Нөгөө талаар иргэдийн татвараар санхүүжүүлддэг үйлчилгээ стандартыг шаардлагыг хангаж байгаа эсэхэд тэд илүү санаа тавих болно. Гэвч орон нутгийн захиргаад төв засгийн газраа байнгын ивээн тэтгэж санхүүгийн хүндрэлээс аврагч гэж үздэг. Үр нөлөөтэй хяналтын тогтолцоог бий болгохгүйгээр санхүүгийн төвлөрлийг сааруулсан нөхцөлд ийм хандлага үүсдэг. Хэрэв орон нутгийн удирдлага санхүүгийн хайхрамжгүй ажилгаанаас гарах үр дагаврыг өөрсдөө үүрдэг. Төсвийн тэнцвэрийг хангахын ютулд зардалыг нь хасч төсвийн хатуу хязгаарлалт хийдэг бол тийм арга хэмжээ нь тэдэнд хөнжилийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй хатуу сануулага болох нь тодорхой. Төсвийн хатуу хязгаарлалт нь орон нутгийн засаг захиргаадад төсвийн сахилгыг бэхжүүлэх чухал арга хэрэгсэл болгодог. Энэ нь бас орон нутагт өөрөө засаглах чадавхи бий болоход сайн нөлөөтэй.

Санхүүгийн хяналт, бүртгэлийн тогтолцоог сайжруулах нь

Орон нутгийн засаг захиргаанд санхүүгийн менемент сайтай, санхүгийн тайлангаа тухайн бүртээ гаргаж , бүртгэлээ үнэн зөв хөтөлдөг бол хөрөнгө мөнгийг зориулалтын зориулалтын бусаар зарцуулах явдал багасна. Бүртгэлээ тогтсон стандартын дагуу тухай бүр хөтөлж байгаа газрыг өөрөө засаглах эрхийг нь нэмэгдүүлэ аргаар урамшуулах, харин бүртгэл хөтлөл муутай газрын эрхийг хасах замаар хариуцлага тооцох нь зүйтэй. Урамшуулал нь мөнгөн хэлбэртэй, жил бүр өрсөлдөөнт шалгаргуулалтаар байр эзэлүүлэн шагнах, алдаршуулан сурталчлах зэрэг янз бүрийн хэлбэртэй байж болно.

Үндэсний Аудитын газрын ажлын ачааллаас шалтгаалан орон нутгийн засаг захиргаадын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх асуудал хоёрдугаар зэргийн ач холбогдолтой болох юм.санхүүгийн тайлан, бүртгэлийн ажил муу байх нь хөндлөгийн хяналтыг хүдрүүлдэг бол хөндлөнгийн хяналтыг цаг алдаж явуулах нь санхүүгийн тайлан, бүртэлийн ажлыг хангалтгүй байхад нөлөөлдөг. Эдгээр сул талууд бие биендээ дам нөлөөлж орон нутгийн засаг захиргаадын өөрөө засаглах чадавхийг бууруулах шалтгаан болдог.

Ашигласан матералл

Ном зохиол

  1. Г.Алтай. “ Үндсэн хууль ба ардчилсан эрх зүйт төр ” сэдэвт бага хурлын эмхэтгэл, УБ., 2004 он.
  2. О.Тунгалаг, С.Оюунгэрэл “ Орон нутгийн хурлын үйл ажиллагааг чанаржуулах нь, УБ., 2004 он.
  3. Ж.Нигроу, Л.Нигроу, “ Орон нутгийн хурлын үйл ажиллагааг чанаржуулах нь, УБ., 1996 он.
  4. С.Төмөр ” Нутгийн өөрөө удирдах ёсны онол, туршлага хэтийн төлөв, УБ., 2004 он.
  5. Б.Чимид. “ Багийн өнгөрсөн, одоо, ирээдүй “, Уб., 2004 он.
  6. “ Ардчилсан засгийн шалгуур үзүүлэлт ”: Монгол дахь засаглалын төлөв байдал үнэлгээ, УБ., 2003 он
  7. Я.Долгоржав. “ Нутгийн өөрөө удирдах ёс “ УБ.,2000 он.
  8. Дэлхийн банк, “ Шилжилтийн эдийн засагтай орнуудад төвлөрлийг сааруулах үйл явц Вашингтон дэлхийн банк 2000 он. хуудас.Х107-1276

Хуулиуд

  1. Монгол улсын үндсэн хууль., 1992 он.
  2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай / хууль Шинэчлэсэн найруулга 2006 он /
  3. 1940 оны Үндсэн хууль / 6-р бүлэг /

Сонин, сэтгүүл

  1. Өдрийн сонин., 2008.12.22 ны дугаарт
  2. “ Нутгийн удирдлага “ сэтгүүл: УБ. 1997 он. №3
  3. “ Нутгийн удирдлага “ сэтгүүл: УБ.2004 он №5
  4. “ Нутгийн удирдлага “ сэтгүүл: УБ.. 2005 он. №1

Веб сайт

1. www.Google.mn

2. www.origo. mn

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
admin (зочин)

та бүгд сэтгэгдлээ үлдээнэ үү.

Jawzmaa (зочин)

Sain bn uu. tanii blogtoi taniltsandaa taatai bn. Nadad oron nutgiin hogjliin tuhai medeelel onol heregtei bn ta blogtoo oruulj tus bloch. Hodoo oron nutagt bga bolohoor nom oldohgui yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)