Та бүгд тавтай морилно уу. : ″ Дүүлий дүмбэ суусан нэр төдий нөуё-ны 20 жилийн замнал, ”

″ Дүүлий дүмбэ суусан нэр төдий нөуё-ны 20 жилийн замнал, ”


Монгол туургатны хэмжээнд хөл хөдөлгөөн баяр хөөр болон тунхагласан 1992 оны шинэ гэгдэх үндсэн хуулиараа “ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.гэж үнэн гэгээлгээр ирээдүйгээ зөгнөсөн. Гэвч илжгэнд үхэр тэргийг тааруулж болдоггүйн адилаар улс төрчидөд маань бүх нийтээрээ үг дуугүй, чимээ аниргүйгээр дагаж биелүүлэх ёстой хуулийн заалт хараахан зохисонгүй. Өнөөдөр Үндсэн хуулийн тунхаглал их сайхнаар биелэгдэж байгаа мэт боловч агуулгаараа бодит байдал дээр огт өөр байна.

1996-2000 оны АХЭ-ийн засгийн газрын үед орон нутаг төсвөө захиран зарцуулах эрхтэйгээр тодорхой хэмжээнд эдийн засгийн бие даасан эрхтэй байсан. Гэвч тухайн үеийн засаг захиргааны болон ИТХ-н удирдлага, боловсон хүчний чадвар шинэ арга барилаар, бие дааж ажиллахад туршлага дутагдсан. Нөгөө талаар энэ талын хариуцлагын механизмыг бий болгож чадаагүй, иргэдийн төлөөлөгчид эрх үүргээ ойлгож, хэрэгжүүлж чадаагүй зэрэг олон дутагдалууд гарч байсан. Ер нь аливаа шинэ зүйл мэдэхгүй, чадахүйн зовлонтой байнга тулгардаг билээ. Иймээс ч орон нутгийн төсвийн хөрөнгөөр найр наадам болон хувьдаа гувшуулах зэрэг олон хэлбэрээр буруу зарцуулалт үүсгэсэн юм.

Харин дээрх байдлуудыг засаж залруулах, хариуцлагын механизм бий болгон сайжруулах болон НӨУЁ-ны байгууллагын төлөөллийг сонгох асуудлыг дахин авч хэлэлцэхийн оронд төвлөрлийг сааруулах бус харин эргүүлэн төвлөрүүлж, 2002 онд төсвийн нэгдсэн удирдлага санхүүжилтын хуулиар төвлөрсөн төсвийн тогтолцоонд шилжүүлсэн явдал нь засгийн газар ардчиллаас шууд ухралт хийх явдал болсон төдийгүй Үндсэн хуулийн “ НӨУЁБ тухайн аймаг, сум, дүүрэг баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна “ гэсэн заалтыг ч мөн зөрчсөн юм. Энэ нь эрчимтэй урагшлахын тулд нэг алхам ухарч болон гэдгийг санагдуулж байгаа ч хоёрдахь алхамаар ухрах буюу энэ хэвээр нь ирэх 4-н жилийг өнгөрөөж болохгүй болсныг ард түмний өнөөгийн амьдрал илтгэн харуулж байгаа билээ.

Орон нутгийн төсвийн зарцуулалтыг Увс аймгийн Зүүнхангай сумын тасвийн жишээгээр хувьлан авч үзвэл: ЗЗНТГ-т 30.8%, үүнээс Багийн засаг даргад 0.7%, Сумын ИТХ-д 1.5%, Сумын ЗДТГ-т 30.8%, Нийгмий чанартай үйлчилгээнд 67% үүнээс боловсролын үйл ажиллагаанд 43.2%, Эрүүл мэндэд 22.1%, Соёлын төвд 1.7%, оногдож байна.

Эндээс харахад нэг сумын төсвийн орлого эмнэлэг, сургууль, ЗДТГ, гэх мэтэд хүрэлцэхгүй дуусна. Тухайн орон нутгийн иргэд өөрсдийн асуудлаа шийдвэрлэх хөрөнгө байхгүй. Мөн сургууль, эмнэлэгийн зардлаас хасаж танах эрх ЗД-д болон ИТХ-д байхгүй. Харин ИТХ өөрсдийнхөө болон ЗДТГ-н төсвийг л хэлэлцэж чадна. Хуулинд зааснаар бол ЗД төсвийг бүрдүүлэхдээ сургууль эмнэлэг, зэрэг асуудлаар төрийн яам газруудтай гэрээ хийдэг бөгөөд үүнийгээ ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой ажээ. Гэвч үүнийг өнөөдөр хэлэлцүүлэн, хэрэгжүүлдэг газар огт байхгүй гэхэд хилсдэхгүй юм.

Төсвийн хөрөнгө нь төсвийн байгууллагад ажиллагчдыг л хангахаас бус, орон нутгийн бусад иргэдийн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох болон бусад асуудал нь огт хамаагүй зүйл болж хувирчээ.

Үүнээс үүдээд орон нутагт нөгөө ядуурал, ажилгүйдэл, архидалт, авлигал бий болоход тодорхой хэмжээнд нөлөөлөх болж, байгалийн бэрхшээлээр малгүй болсон иргэд хот хүрээрүү дүрвэн нүүх, амьдрах арга замаа хайн энд тэндхийн орд газруудаар явж хувиараа алт ухах зэрэг шилжилт хийх болжээ. Хөдөө орон нутгийн түвшинд сум орон нутгийн эрх баригчдад их, бага хэмжээний авлигал өгсөн болон танил тал хамаатан садны сүлбээтэй хүмүүс л төсвөөс олгосон цалинг хүртэж, ажлын байртай амьдралаа залгуулж байна. Өөрөөр хэлбэл авлигалын мөн чанар их бага гэхгүй адилхан байдаг бөгөөд өнөөдөр томоохон авлигалын хэсгүүдийг сөхөж ярихаас бус бага хэмжээний авлигалын их үүсвэрүүд хэвийн үзэгдэл байх ёстой зүйл мэтээр ойлгох болжээ.

Монгол улсын төрийн гишүүд тэднээс сүлжээлэн гарсан баячуудад үйлчилдэггүй, мань мэтийн улсуудад үйлчилдэг авлигачдаас болж муу нэр авсан үндсэн хуулинд маань НӨУБ-ын эрх хэмжээний асуудлыг дээд хэмжээний байгуулага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол НӨУБ үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.“ гэж заажээ. Үндсэн хуульд ийм заалт оруулж өгснөөр НӨУБ-ын эрх хэмжээг бусад хууль эрх зүйн актууд, захирамж, шийдвэрүүдээр тодорхой хязгаарлаж өгсөн байна. Энэ нь орон нутгийн ИТХ-ын удирдлагын эрх хэмжээг хязгаарлаж төрийн оролцоог эрс нэмэгдүүлэх боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл орон нутагт ямарч эрх мэдэл байхгүй бөгөөд эмнэлэгийн асуудлыг ЭМЯ, сургуулийн асуудлыг БСШУЯ, тэр ч байтугай нутгийн аргал янгир, буга гөрөөсийг БОЯ-с мэддэг. Газар нутгийн асуудлаа орон нутаг өрөө мэдэж чадахгүй байгааг хүн болгоны мэдэх Хөвсгөл аймгийн Улаан – Уул сум, Өмнөговийн Заамарын жишээ харуулж байна.

Өнөөдөр орон нутагт орлого нэмэгдүүлэхийн тулд засгийн газар зах зээл хөгжүүлэх, өрхийн аж ахуй, жижиг хоршоодыг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг олон талт арга хэмжээг гадаадын зээл тусламж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж оролдож байгаа бөгөөд үүнийгээ НӨУБ-уудыг алгасан шууд хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Энэхүү бие даасан статусгүй НӨУБ-уудыг Монгол улсын засгийн газар үл тоомсорлож байгааг харуулж байна. Иргэд орон нутгаас бүрддэггүй засгийн газар, ард түмэн гэж байдаггүй. НӨУЁ, ИТХ бол ард түмний төлөөлөл, нэг талаар хууль тогтоох байгууллагын суурь үндэс билээ.

Дээрх утгаар дүгнэн үзвэл НӨУЁБ үйл ажиллгаагаа хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн биеэ даасан байр сууриа алдаж, Үндсэн хууль зөрчигдөж байна.

Нийтлэл бичсэн: Д.Ганхөлөг

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
admin (зочин)

Та бүгд сэтгэгдлээ үлдээгээрэй...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)