Курсийн ажлын удирдамж

Оршил

Аливаа туурга тусгаар улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, төр, нийгмийн байгуулал, төрийн эрх мэдлийн хуваарьлалт, хяналт зэргийг тусгасан хамгийн дээд хүчин чадал бүхий хууль болох Үндсэн хуулийнхаа судалгааг эрчимжүүлэн, гүн гүнзгий танин мэдсэний үндсэн дээр сахин биелүүлэх явдал ардчилсан эрх зүйт төрийн үйл ажилгааны үндсэн зарчим байдаг.

Монголын нийгмийн амьдралд ардчилсан шинэчлэлийн нэг үндсэн хүрээ нь төрийн байгуулалт мөн. Төрийн байгуулалт, улс төрийн систем өөрчлөгдөж, төрийн хуучин механизм – байгууллага аппартарыг шинэ шаардлага агуулгад нийцүүлэх нь өөрчлөлт шинэчлэлийн гол шалтаан мөн.

Иймд үндсэн хуулийн томъёололоор засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрийн удирдлагыг оновчтой бүрдүүлж төлөвшүүлэх явдал нэн чухал байр суурь эзэлнэ.


Сэдвийг судлах үндэслэл

Нутгийн удирдлагын өнөөгийн шинэтгэл гараа нь дээрээ эхлэл төдий байгаагаас түүнийг эрч авахуулж гүнзгийрүүлэн хөгжүүлэх явдал чухал тулгамдсан асуудал болж байна. Өнөөгийн орон нутгийн амьдралд зохистой зөв удирдлага дутагдаж байгаа нь нийгэмд зүй бус байдлыг бий болгож байна. Нутгийн удирдлагын үйл ажилгааг сайжруулахад бэрхшээлтэй, шийдвэрлэгдээгүй цөөнгүй асуудал хуримтлагджээ. Тэдгээр асуудлыг шинжлэн судалж цаг алдалгүй зөв шийдвэрлэх нь манай орны эдийн засаг, улс төр, нийгэм оюуны хүрээнд хийж буй шинэтгэлийг хурдасган, нийгмийн амьдралыг тогтворжуулах нэг гол хүчин зүйл болох юм.

Сэдвийн судлагдсан байдал

Нутгийн өөрөө удирдах ёсыг 19-р зуунаас зарим улс орнууд удирлагын дээд тогтолцооны эх үндэс нь нэн эртний хот улсуудын ардчилал дундад зууны эзэнт хот тосгоны ерөнхий зохион байгуулалтаас үүдэлтэй гэж үздэг. Нутгийн удирлагын онолын урсгалууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор бий болж тэдгээрийн амьдралд нэвтрүүлэх прагтик ач холбогдлуудыг гаргаж ирсэн байсан.

Гэвч эцсийн зорилго тухайн нутаг дэвсгэрт суугаа ард иргэдийн сайн сайхан байдлыг хангах явдал оршиж байлаа. Ардчилал өндөр хөгжсөн орнууд нутгийн өөрөө удирдах ёсны тухай хууль, эрх зүйн акт бичиг баримт, ном зохиол хэвлэгдэн гарсаар байна. Үүнээс дурьдвал европын улсууд 1985 онд батлан гаргасан “ европын харти “, 1993 онд Канадын Торонто хотноо хуралдсан нутаг дэвсгэрийн нэгжийн олон улсын холбооны дэлхийн 31-р бага хурлаар “ нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаг ” гэх мэт юм.

Монгол улсын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны нэн их урт удаан хугацааны түүхэн сан хөмрөгтэй. “ Нутгийн өөрөө удирдах ёсны “ судлагдсан байдлыг авч үзэхэд 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, тухай тухайн үед хэвлэгдэн гарсан ном зохиолууд гэх мэт эрх зүйн акт бүхий бичиг баримт ихээхэн байна.

Судалгааны зорилго

Энэ асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны хэрэгжилт, ИТХ болон Засаг даргын тамгын газрын үйл ажилгаанд төрийн зүгээс үзүүлэх эерэг сөрөг нөлөөг сумын жишээн дээр тодруулах зорилго тавьсан.


Судалгааны зорилт

Монгол улсын нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлыг хангах арга механизм сэдвийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьлаа. Үүнд:

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ ОЙЛГОЛТ, ҮЙЛ АЖИЛГААНЫ ХЭРЭГЖИЛТ

1.1 Нутгийн өөрөө удирдах ёсны үүсэл хөгжил, үзэл баримтлал, чиг хандлага

1.2 Бусад улс орны “ нутгын өөрөө удирдах ёсны хэрэгжилт ” ба тулгамдсан асуудал

1.3 Монгол улсын засаг захиргаа түүний удирдлагын зохицуулалт, өнөөгийн байдал

ХОЁРДУГААР БҮЛЭГТ. Монгол улсын нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлыг хангах арга механизм

2.1 Монгол улсын нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлыг хангах нь

2.2 Нутгийн удирдлагын үйл ажилгааны бие даасан байдлыг хангах онол арга зүйн болон прагтик үндэслэл

Судалгааны шинэлэг тал, онол прагтикийн ач холбогдол

Энэхүү судалгаагаа нутгийн өөрөө удирдах ёсны байгуулага хэмээх ойлголтонд үндсэн хуулийн байгуулага болох ИХТ-с гадна, Засаг даргыг багтаан авч үзсэн нь шинэлэг юм.

Яагаад засаг даргыг нутгийн өөрөө удирдах ёсны байгуулага гэж авч үзсэн учир нь засаг дарга түүний байгуулагууд нь төвөөс буюу дээрээс томилогдож, тухайн нутаг дэвсгэрт хууль биелүүлэх ажлыг, өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газрын өмнөөс хэрэгжүүлдэг боловч хурлаас нэр дэвшигдэж, хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нэгэн зэрэг эрхлэн хариуцдагийн хувьд нутгийн өөрөө удирдах байгуулагын зарим шинжийг агуулсан байна.

Өнөө үеийн засаг дарга түүнийг тойрсон гол гол төрийн институт тухайн нутаг дэвсгэрт дан ганц төрийн биш, бас өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Судалгааны арга зүй

Энэхүү судалгааны ажлыг онол - арга зүй ба эмпирик хэмээх хоёр үндсэн шаттайгаар хийсэн бөгөөд онол арга зүйн судалгааг Монгол Улсын Боловсроын Их Сургуулийн улс төрийн тэнхимд хийж гүйцэтгэсэн бөгөөд эмпирик судалгааг нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагын хүрээнд сумын жишээн дээр авч үзсэн.

Судалгааны ажилд тоон болон чанарын судалгааны арга зүйг хослуулах үндсэн дээр баримт бичгийн шинжилгээ, агуулгын шинжилгээ, харьцуулсан шинжилгээ зэрэг аргуудыг хэрэглэв.

Судалгааны ажлын бүтэц

Энэхүү ангийн ажил нь удиртгал, хоёр бүлэг, таван зүйл, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.



start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
түвшинсайхан (зочин)

өдрийн мэнд, оюутан залууст хэрэгтэй зүйл байна. баярлалаа.би ч гэсэн нутагтаа их хайртай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)