Та бүгд тавтай морилно уу. : Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга зүй

Увс аймаг Зүүнхангай сум

Ч.Жүгдэрийн нэрэмжит ахлах сургууль

Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга зүй

/ илтгэл /

Илтгэл бичсэн багш: .............................. / Б.Отгон /

Увс аймаг Зүүнхангай сум

2011 он.

Боловсролын шинэчлэл бол багшийн сэтгэлгээний шинэчлэл юм. Боловсролын шинэчлэл нийгмийн бүхий л харилцаанд нөлөөлж суралцах үйл явц зөвхөн сургуулийн хүрээний асуудал байхаа нэгэнт больжээ.

Боловсролын харилцаанд оролцогч талуудын хамрах хүрээ, үйл ажиллагааны чиг хандлагад ч өөрчлөлт гарч боловсролын үнэлэмж нь нийгмийн эрэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ эрх ашигт илүүтэй чиглэх болж байна.

Аливаа хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь хүний хөгжил гэдгийг

философич Я.Л.Канке судлан тогтоож энэ талаар янз бүрийн онол загвар боловсруулжээ.

Тухайлбал инновацийг хүлээж авах чадварын хөгжих орон зай нь тухайн багш сурган хүмүүжүүлэгч, хамт олноос орчны хэрэгцээг мэдрэх чадвар, бүтээлч чадавхийн байдлаар тодорхойлогддог байна.

Суралцах үйлийн конструктивист чиглэл нь суралцагчид өмнөх мэдлэгтээ түшиглэн өөрөө шинэ мэдлэг бүтээх учиртайг онцолдог бөгөөд энэ нь багшийн суралцах, хөгжих үйлэнд ч хамааралтай.[1]

Багшийн хөгжил бол багш хэрэгцээ шаардлага хангахгүй болсон мэдлэг арга барил хандлага зэргээсээ ухамсартайгаар татгалзаж, мөн хэрэгцээтэй байгаа шинэ мэдлэг арга барил зэргийг ухамсартай эзэмшиж авах бүтээлч үйл явц.

Багш хүн ажиллах хугацаандаа тасралтгүйгээр хөгжиж байдаг. Жишээ нь багш хүн хорин таван жил багшлах ажил хийж байгаа бол өөрийгөө хорин таван жил хөгжүүлсэн гэсэн үг юм.

Багшийн хөгжил нь дараах 2 арга хэлбэртэй.

  1. Улс, нийгмээс багшийг хөгжүүлэх арга хэмжээ / сургалт /
  2. Багш өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээ

- Үүний хоёр дахь арга хэлбэр болох багшийн өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээний талаар цааш нь тодруулан авч үзье.

Багшийн хөгжлийн асуудалд багшийн өөрийн идэвхи санаачлага, үйл ажиллагаа чухал үүрэгтэй байдаг.

Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажилгаа бол багш мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг, арга барил, ур чадвар, үзэл бодол, харилцаа хандлага, сэтгэлгээ, өөрөө бие дааж ухамсартайгаар өөрчлөн сайжруулах үйлдлүүд юм.[2]

Багш хүн / бид бүгд / өөрийгөө хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Түүнд ямар боломж байгааг дэлгэрүүлж авч үзье.

Юуны түрүүнд тэмдэглэх нэг гол зүйл бол ихэнхи хүмүүс багш өөрийгөө хөгжүүлэхийн тулд заавал хот суурин газар очиж, маш их зардал гаргах ёстой гэж үздэг нь явцуу ойлголт юм.

Орчин үед дэлхий дахинаа багшийн өөрийгөө хөгжүүлэх арга ажиллагаа нь ажлынхаа байрнаас хөдлөлгүй, ажлаа хийх явцдаа өөрийгөө хөгжүүлэх нь зүйтэй гэсэн үзэл санаа улам газар авсаар байна.

Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа нь олон чиглэлтэй.

1. Багш хүн өөрийнхөө мэдрэмжийг хөгжүүлэх,

А. Цаг үеэ мэдрэх мэдрэмж

Багшийн амьдарч буй цаг үе, нийгэмд асар их өөрчлөлт гарч байгааг мэдрэх мэдрэмж,

Б. Шинэ зүйлийг мэдрэх түүнийг хүлээн авах мэдрэмж

Мэргэжлийн хичээл, Сэтгэл судлал, СХУ-д ямар шинэ үзэл санаа, өөрчлөлт гарч байгааг мэдэрч, эдгээрт дүн шинжилгээ хийх, шинэ мэдээллийг хүлээн авахад нээлттэй байх, өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагаанд тусган ажилдаг байх,

В. Багшийн зүгээс сурагчдийг мэдрэх мэдрэмж

Энэ нь сурагчийн хүсэл сонирхол, хэрэгцээ, түүний ертөнцийг үзэх үзэл бодол, сэтгэл санаа, бие бялдар, ёс суртахуун зан үйлд гарч буй их бага бүхий л өөрчлөлтийг мэдрэх,

Г. Багш ажлынхаа үр дагаврыг мэдрэх мэдрэмж

Багш хүн өөрийнхөө хэлсэн үг, хийж буй үйлдлийн нөлөө, үр дагавар, үр дүнг мэдрэх мэдрэмж,

2. Сурган хүмүүжүүлэх ажилдаа хандах хандлагаа өөрчлөх,

3. Багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх ёс зүйн харилцааны соёлоо төгөлдөржүүлэх,

4. Сургалтын хөтөлбөр хийх,

Орчин үед дэлхийн олон оронд багшийн найдвартай хөгжих нэг арга зам бол

багш өөрөө сургалтын хөтөлбөр хийж, түүнийгээ байнга сайжруулах

хэрэгжүүлэх явдал гэж үзэх болсон.

5. Багш хүн судлаач байх,[3]

6. Багш ажлын байранд хамтран сурах,

/ Цаашаа ажилласан жилийн туршилгаар 100%-н өөрийн санааг бичив. /

Орчин үед багш нар ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх ямар ямар арга зүй баримталдаг талаар болон багш ажлын байрандаа хөгжих ямар боломж, бололцоо байгааг цааш нь тодруулан авч үзье.

  1. Багш нар хамтран ажиллах арга зүй
  2. Багш сурагчидтайгаа хамтран ажиллах арга зүй

  1. Багш нар хамтран ажиллах арга зүй

Орчин үед багш нар багаар ажиллах туршлага ихээхэн дэлгэрч байна.

- ЗАН-ээр хамтран ажиллаж байгаа багш нар өөр өөрийн гэсэн онцлог чадвартай байгаа.

Жишээ нь, шинээр ирсэн залуу багшийн хувьд ажлын туршлага дутмаг байгаа ч, олон жилээр ажилласан ахмад багшаас компьютер болон хэлний / English / мэдлэг арай илүү сайн байгаа. Энэ тохиолдолд залуу багшийн хувьд ахмад багш нараасаа ажлын туршлага, мэдлэг, ур чадвараас нь суралцах, залуу багшийн хувьд хэл / English / болон компьютерын тал дээр нь туслаж, шаардлагатай гэж үзвэл зааж сургаж багш, шавийн барилдлагаар эргэх холбоо / ахмад багш сургагч, залуу багш сурагч / байдлаар хамран ажиллаж болно.

- Нэг ангид хичээл заадаг багш нар нэг баг болж ажиллах ба ингэхдээ тухайн

ангид хэн юу яаж заахаа хамтран хэлэлцэж, сургалтын агуулга, арга зүйгээ интеграцчилах, хамтран хичээл заах, хүүхдийн ачааллыг жигдрүүлэх зэрэг асуудлыг хамтын хүчээр шийдэж байна. Жишээ нь, 7-р ангид хичээл ордог багш нарын баг. Үүнийг манай багш нар бүтээлчээр бүрэн дүүрэн ашиглах боломж бий.

- Бага ангид хичээл заадаг багш нар хамтран нэг баг болж ажиллах ба ингэж

ажиллахдаа бага ангийн багш нарын сайн дурын холбоо байгуулан ажиллаж болно.

Сайн дурын холбоог байгуулсанаар багш нар цаашдаа байнгын тогтвортойгоор хөгжих боломж нээгдэнэ.

Холбооны УРИА нь багш багшаа дэмжиж, туслаж, хамтдаа хөгжие.

/ Багш багшаа дэмжин, багш багшдаа туслан гэсэн санаатай /

Холбоог байгуулахдаа холбоо байгуулах журам, цаашдын ажиллах зарчмыг маш тодорхой сайн гаргаж өгөж ёстой.

Холбооны гишүүдийг бүрэлдүүлэхдээ сайн дурын зарчмаар бүрэлдүүлнэ. Сайн дурын холбоог зохион байгуулж анх бүрэлдүүлсэн багш холбооны даргаар ажиллана.

Холбооны дотоод бүтэц зохион байгуулалт нь ахмадын холбоо болон залуучуудын холбоодын дотоод бүтэц, зохион байгуулалтай төстэй байна.

Холбоог санаачлагч холбоонд сайн дураар элсэх тухай зарлалыг 7 хоногын хугацаанд сургуулийн мэдээллийн самбар дээр байрлуулна. 7 хоногийн хугацаанд

зарлалын дагуу холбоонд гишүүнээр элсэх багшийн саналыг өргөдлөөр хүлээн авч холбоондоо гишүүнээр бүртгэнэ.

Холбоог байгуулах гэж байгаа багш холбоо байгуулах гэж байгаа талаар сургуулийнхаа захиргаанд өргөдлөөр мэдэгдэж, бусад багш нарт энэ талаар мэдэгдэл хийнэ.

… цаашдаа холбоо сайн ажиллаж үйл ажиллагаа өргөжүүлэн багш мэргэжлийн хүрээнд тулгамдаад байгаа тодорхой асуудлын хүрээнд төсөл хэрэгжүүлэн сум, аймгуудаар явж төслийн хүрээнд сургалт зохион байгуулж, ажлын туршлага болон холбооныхоо талаар суртчилах боломж нээгдэн бүр цаашилбал БСШУЯ-тай хамтран ажиллаж, өөрийн гэсэн санхүүжилттэй болох боломж бий. Энэ нь та бүгдийн хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөс шалтгаална.

  1. Багш сурагчидтайгаа хамтран ажиллах арга зүй

Багш өөрийн үйл ажиллагаандаа өөрөө дүн шинжилгээ хийж суралцах үйлийг сурагчидтайгаа хамтран явуулж чадвал алдаа оноо, амжилт бүтээлийнхээ мөн чанарыг ухааран мэдэх боломж бүрдэж энэ нь өөрийгөө хөгжүүлэх гол хүчин зүйл нь болно.

Суралцах үйлийн гол утга нь сургахад бус харин сурах үйлийг сурагчтайгаа хамтран явуулж “багш, сурагч хоёр хичээл рүүгээ хамтдаа” гэсэн зарчмыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа бөгөөд ингэсэн нөхцөлд багшийн тасралтгүй суралцах хэрэгцээ үүснэ.

Багш сурагчидтайгаа “хамтран ажилласнаар“ дараах үр дүн бий болно.

v Багш сурагчдын сэтгэх чадвар нээлттэй хөгжинө.

v Багш сурагчид өөрийн үүргээ ухамсарлана.

v Багш сурагчдын бүтээлч сэтгэлгээ хөгжих хөшүүрэг болж өгнө.

v Багш хичээл заахаар сурагчидруу бус сурагчидтайгаа хамт хичээл рүүгээ гэсэн зарчим үйлчилдэг болно.

Энэхүү хамтран ажиллах арга ухаан багш сурагчдын харилцаанд гарах өөрчлөлтөөс цаашдаа хамаарна.

хүн өөртөө үнэлгээ өгч чаддаггүй цорын ганц хөдөлмөр бол сурах хөдөлмөр байдаг гэж Францийн философич Декартын тодорхойлсончлон багшийн хөгжил нь тасралтгүй сурч, өөрийгөө мэдэрч байхаас үүдэлтэйг асуудлын үндэс болгон тавих хэрэгцээ өнөөдөр ч байсаар, цаашдаа ч байх болон гэдэгт итгэж байна.

Ашигласан ном зохиол:

1. Л.Оюунчимэг, Мөнхцэцэг.Т., “ Багшийн лавлах ” УБ.,2000.

2. Ичинхорлоо. Ш., “ Багшийн ном ” УБ.,2011.

3. Б.Наранцэцэг. “ Бага ангийн башийн гарын авлага ” УБ.,2006.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
tsend (зочин)

tanid byrlalaa esee bichehdee iheehen sana avlaa

Батцэрэн (зочин)

Отгон багшийнхаа нийтлэлийг уншлаа манай 1 дүгээр ангийн анхны багш, нутгийнхаа зургийг харлаа сайхан байна цааш нь мэдээлэл, зураг байвал нэмээрэй.

Бадамханд (зочин)

Sain bainuu. Saihan iltgelee huvaaltsan tanid bayarlalaa.Nadad sudalgaanii ajil bichihed maani deerh iltgeld durdsan bagsh suragchidtaigaa hamtran ajillah arga zuin talaar iluu delgerengui medeelel baiwal huvaaltsahiig husej baina.

оюунгэрэл (зочин)

bagsh narin huwid heregtei uursdiiguu engiin zuilees yaj hugjyyleh talaar oilgoltoo gunzgiiruullee.tand bayarlalaa

eegii (зочин)

taalagdlaa

төгсөө (зочин)

сайн шинэ санаа өгсөнд баярлалаа ажилд нь амжилт

Buya (зочин)

Bayarlala sanaa abah zuil oh bla

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)