Та бүгд тавтай морилно уу. : Залуучууд Театрын дуучин Д.Бибишийн уран бүтээлээс

Залуучууд Театрын дуучин Д.Бибишийн уран бүтээлээс

     Тэрээр Увс аймгийн Зүүнхангай суманд төрж, одоо Дархан-Уул аймагт уран бүтээлээ арвинаар туурьвин ажиллаж амьдарч байна. Д.Бибиш нь 2010 онд төвийн бүсийн элч дуучин болсон ба шагайн харваагаар Дархан-Уул аймгийн Гоц мэргэн харваач цолыг хүртсэн.

 Д.Бибиш нь дараах уран бүтээлүүдийг туурьвин гаргаж байна.

1.Аядуу хонгор

2. Орхон гол

3. Гүвээ давсан аав

4. Жаргалант нутгийн унага

5. Хайлган сэтгэл

6. ханийн жаргал зэрэг олон бүтээлийг Клипжүүлж гаргаж байна.

Алсдаа Д.БиБиш нь ихээхэн өсөн дэвжих дуучин юм.

Та бүгдэд удахгүй клипүүдийг нь үзүүлнэ.

Дархан-Уул аймагт “Хөгжлийн түүчээ” урлагийн тоглолт боллоо.

Дорноговь аймгийн говийн Догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө”  театрын тайзнаа төвийн бүсийн долоон аймгийн шилэгдмэл уран бүтээлчдийн  “Хөгжлийн түүчээ” урлагийн тоглолт өнгөрөгч бямба гаригт боллоо. Аймаг тус бүрээс ердөө нэг л уран бүтээлч оролцсон эл тоглолт цомхон болсон  бөгөөд Хутагтын нутгийн зон олны сэтгэлийг сэргээж , хөг аялгуугаар дүүргэв.  Тоглолтын салхийг “Саран хөхөө” театрын дуучин МУГЖ, Ж.Ёндонжамц хагалж “Тольтой мөнгөн эмээл”ийг магтсан бол эрэгтэй дуучдын цөөхүүл “Жинжиймаа”-г аргадлаа. Театрын залуу дуучин Э.Батцэнгэл Бавайсан сахалтай баатарцогтын нагацыг өмөөрсөн бол эмэгтэй дуучдын цөөхүүл Их хутагтын шилмэл бүтээл болох “Таван дохио”-г уянгалууллаа.  Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” театрын гоцлооч Э.Бат-Эрдэнэ Наранд таалсан сэлэнгийн буудайг  тэнүүн говийн ээрэм талд хүргэхэд Дархан –Уул аймгийн дуучин Д.Бибиш   “Аав ээж хоёр”-оо дурссан юм. Тэрбээр “Эрдэнээр, эрдэнээр, эрдэнээр уйлавч Эргээд олдохгүй ээж минь ээ... “ хэмээхэд үзэгчид дагаад аялж байна лээ. Харин Говьсүмбэр аймгаас ирсэн бүжигчин СТА, П. Цэрэнжаргалын бүжсэн “Жалам хар” үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв.

“Монгол Улсын  бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд аймаг, бүс нутгаараа нэгдэн  хөгжих, үйл ажиллагааныхаа хэтийн төлөвийг тодорхойлсон  олон асуудал тусгасан байдаг.  Төвийн бүсийн зөвлөлөөс зохион байгуулж буй шинэ оны анхны арга хэмжээ  их говийн цээл талаас эхэлж байна.  Хамтдаа хөгжье.
  Хийх ажил, хэлэх үг, дуулах дуу ,  дугтрах хүчээ нэгтгэе. ” хэмээнТөвийн бүсийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга П.Анхбаяр хэлэв. Харин энэ арга хэмжээг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын  дэргэдэх Хөгжлийн бодлогын хэлтсээс хамтран зохион байгууллаа. Энэ арга хэмжээ цаашид үргэлжлэн Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар өртөөлөн Төв аймагт сүүлчийн тоглолтоо хийхээр төлөвлөгдөөд байгаа аж.

Сурвалжлагч: Х.Эрдэнэбулган




Нийтлэсэн: Д.Ганхөлөг

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
төрөө (зочин)

их сайхан веб болсон байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)