Та бүгд тавтай морилно уу. : Дархан хот мину

Дархан хот мину

1962 оны 10 дугаар сарын 23-нд хотын АДХ-ын анхдугаар чуулган чуулж, Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааг байгуулсан.

Дарханд үйлдвэр, барилга, соёл, ахуйн үйлчилгээний газрууд байгуулагдаж оршин суугчдын тоо нэмэгдснийг харгалзан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  1965 оны 12 дугаар сарын 25-ны 258 дугаар зарлигаар Дархан хотод Найрамдал, Дархан хороодыг нэмж байгуулснаар одоогийн Дархан сумын суурь тавигдсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1994 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор одоогийн Дархан сумыг Дархан хотын төвийн нутаг дэвсгэрт түшиглэн 16 багтайгаар байгуулсан.

Тус сум нь 77.6 мянган хүн амтай бөгөөд аймгийн хүн амын 82.0 хувь нь тус суманд амьдардаг. Сумын нийт хүн амын 65.9 хувийг 35 хүртэл насны залуучууд эзэлдэг. Нийт 75,2 мянган толгой малтай.

Дархан сум нь барилгын материалын зонхилох үйлдвэрүүдтэй, олон улсын төмөр зам, ОХУ, улсын нийслэл, Булган, Орхон аймгийг холбосон хатуу хучилттай авто замын гол зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн, найдвартай, хямд тээврийн хэрэгсэлтэй, амьжиргааны өртөг багатай, дэд бүтэц сайн хөгжсөн зэрэг давуу талуудтай.

Дархан сум 979 аж ахуйн нэгж байгууллагатай ба “Дарханы Дулааны цахилгаан станц” ХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ,  “Эрэл Цемент” ХК, “Дархан  Мах-Экспо” ХК, “Дархан Гурил тэжээл” ХК, Дархан НИК, “Дарханы Дулааны Сүлжээ“ХК, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК, Дархан төмөр замын зангилаа, “Дархан Нэхий” ХК, “Монгол алт” ХК  зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд үйл ажиллагаагаа явуулдаг.

Мөн ОХУ-ын Ерөнхий Консулын Газар тус суманд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сумын ерөнхий боловсролын 22 сургуульд 18199 хүүхэд суралцаж, 1167 багш ажиллаж байгаагаас Герман Турк, Орос, Хятад, Япон, Солонгосын хөрөнгө оруулалттай хамтарсан дунд сургуулиудад 1016 сурагчид суралцаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэгийн 96 бүлэгт 3394 хүүхэд хамрагдаж,  124 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажиллагсад ажиллаж байна.

Дархан суманд “Залуучууд” театр, музей, Хүүхдийн номын ордноос гадна 14 номын сан, 4 телевиз, 4 FM радио станц, Скайтель, Мобиком, Жи-Мобайл, Юнителийн салбарууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэвтэн эмчлүүлэх 365 ор бүхий нэгдсэн эмнэлэг, өрхийн 8 эмнэлэг, хувийн хэвшлийн 15 ортой 10 эмнэлэг, 22 эмийн сан үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 225 их эмч, 524 дунд мэргэжлийн умч, сувилагч,  нийт 1100 гаруй хүн ажиллаж байна.

Дарханы нийтийн тээврийн алба нь 500 гаруй микро автобус, таксигаар 22 чиглэлд үйлчилж, жилд дунджаар давхардсан тооноор 7.0 сая зорчигч тээвэрлэж, 1 тэрбум 360 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлж байна.

2005-2010 онд сум, багийн материаллаг баазыг бэхжүүлэх, төрийн байгууллагын ажиллах хэвийн нөхцлийг хангахад нийт 617.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Дархан сумын ЗДТГ болон тосгоны багийн төвийн их засвар, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, багуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор багуудын орон тоо, бүтцийг нэмэгдүүлж, нийгмийн ажилтан 16, хэсгийн ахлагч 54 ажилтныг томилон  ажиллуулж байна.

Багуудад ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх ахмадын зөвлөлийн 16 танхимыг  УИХ-ын гишүүд, аймаг, сумын захиргаа, ААНБайгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр шинээр байгууллаа.

Боловсролын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор сүүлийн 5 жилд нийт 2050,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

2005-2010 онуудад тогооч, гагнуурчин, өрлөгчин, цахилгаанчин, үсчин, гоо засалчин, мужаан, жолооч гэх мэт 13 төрлийн мэргэжлээр нийт 5532 хүнд мэргэжил эзэмшүүлж, тэдгээрийн

2005-2010 онуудад тогооч, гагнуурчин, өрлөгчин, цахилгаанчин, үсчин, гоо засалчин, мужаан, жолооч гэх мэт 13 төрлийн мэргэжлээр нийт 5532  хүнд мэргэжилт эзэмшүүлж, тэдгээрийн 40% нь ажлын байртай болсон ба сүүлийн 5 жилд нийт 8227 хүнийг байнгын ба түр ажлын байраар хангалаа.

2010 онд 189 өрх, иргэнд 888,2 сая төгрөгийн зээл олгож, 62 ажлын байр шинээр бий болсон. Сумын хэмжээнд 22 бүлэг, 134 эелэл 1542 гишүүнтэйгээр өөрсдийн амьдрах орчноо сайжруулах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогоор  хуримтлалын сандаа 47.8 сая төгрөгийн хуримтлалтай болоод байна. 2008-2010 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих ажлын хүрээнд 108 төслийг хүлээн авч, 37 иргэн, 16 ААНБ-ын нийт 53 төслийг шалгаруулан 728.55 сая төгрөгийн зээлийг “Хас” банктай хамтран олгож бизнесээ шинээр эхлүүлэх, өргөтгөхөд нь дэмжлэг үзүүллээ.

Тус сум нь ‘’Алтан намар’’, ‘’Намрын ногоон өдрүүд’’  үзэсгэлэн, худалдаанд байнга идэвхтэй оролцож ирсэн ба 2010 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан  үзэсгэлэн худалдаанд оролцож, газар тариалангийн “Шилдэг сум” –аар шалгарсан.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
г (зочин)

Тэнэг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)