Та бүгд тавтай морилно уу. : Зүүдний цэнхэр ханхөхий

Зүүдний цэнхэр ханхөхий

Зүүдний цэнхэр ханхөхий

Дуулгын чинь орой дээр гарваа

Дууны чинь айзмаас түрэлцвээ

Дундаршгүй дуусашгүй нутгаа

Дуутай хууртай нь зүүдэл вээ

           Ай хөө арцны нь үнэр сэнгэнэсэн

           Аав ээжийн түшигтэй Ханхөхий

Адууны чинь салхинд сэргэв ээ

Ажнай чинь шон дээр өнжвөө гээд

Андуугүй эндүүгүй нутгаа би

Адууны сүлдтэй нь зүүдэлвээ

           Ай хөө Асганд нь янгир дүүлсэн

Аав ээжийн түшигтэй Ханхөхий

Хорин бугатаар нь давлаа

Холбоо нууранд нь хоргодов оо гээд

Холдохгүй олдохгүй нутгаа би

Холын шувуудтай нь зүүдэлвээ

           Ай хөө, нууранд нь нугас ганганах

           Нутгийн цэнхэр Ханхөхий

Жингийн цагаанд нь норвоо

Жилдээ хэд л очлоо гээд

Жиндүүлж гандуулаагүй нутгаа

Жимстэй цэцэгтэй нь зүүдэлвээ

          Ай хөө , Зээрийн сүрэг цуцаам

          Зүүдний цэнхэр Ханхөхий

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Tugsuu (зочин)

Bayarlalaa. Uneheer saikhan duu shuu.
Nutgiin olon tumen min bugd surahad iluudekhgui shuu. Khan khukhiin khuukhduud zovkhi n uuduu shuu.
Gankhulugt bayarlalaa. Uur olon saikhan duunuud bicheerei.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)