Та бүгд тавтай морилно уу. : Хүүхдийн оюун ухааныг ардын уламжлалт тоглоом наадгайгаар хөгжүүлэх арга зүй

Оршил

Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай.

Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бий болгох юм.

Хүүхдийн хөгжилд тухайн улс үндэстний зан заншил, зан үйл, соёл, хүүхдийн өсөн торниж буй орчин, эцэг эх асран хамгаалагчдын харилцаа гэх мэтээр олон олон хүчин зүйлсүүд тасралтгүйээр нөлөө үзүүлж байдаг.

Монголчууд бид бүхэн хүүхдээ хүмүүжүүлэн хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, арвин туршлагатай ард түмэн.

Хүүхдийг эхлээд хаан мэт өргөмжил, дараа нь сүүдэр дагуул гэсэн эртний энэ хэллэгийг эш үндэсээ болгон авч үзэхэд гүн утга агуулга нь хүүхдийг бага балчир үед нь дураар нь эрхлүүлж, наадуул харин нас биеэнд хүрсэн хойно нь амьдралын мөн чанарыг өөрийн бие, үйл хөдлөлөөрөө үлгэрлэн зааж сурга гэсэн санаа гарч ирч байгаа юм.

Энэ санаанаас чимхэхиилэн авч үзэхэд хүүхдээ бага балчир үед нь тоглоомын аргаар хүүхдийг ямар нэгэн албадлага, шахалтгүйгээр өөрөө өөрийгөө хөгжүүлэх бололцоог олгодог байжээ.

Хүүхдийн оюун ухааныг ардын

уламжлалт тоглоом наадгайгаар хөгжүүлэх арга зүй

Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай.

Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бий болгох юм.

Энэ үүднээс хүүхдийн хөгжил нь:

Арга тал болох - Бие махбодын (зогсонги)
Билэг тал болох - Оюун ухааны (хөдлөнгө) гэсэн хоёр тусгай бодитой зүйлийн харилцан нөхцөлдөхүйн нэгдлээр тодорхойлогдоно. Бие бялдар сайтай хүмүүн нь билэг болох хурц оюун ухаантай хослон сайн сэтгэлийг бий болгоно гэсэн үүднээс үр нь сэтгэл санаа болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бие бялдар сайтай, ухаан саруул хүмүүнээс төрсөн үрийн сэтгэл зөв байна гэж үздэг. Хүүхдийн бие махбод хөгжи
ж оюун ухаан тэлэхийн хэрээр сэтгэл санаа төлөвшиж улмаар хүн бүрэлдэх үндэс болж байгаа юм.[1]

Хүүхдийн хөгжилд тухайн улс үндэстний зан заншил, зан үйл, соёл, хүүхдийн өсөн торниж буй орчин, эцэг эх асран хамгаалагчдын харилцаа гэх мэтээр олон олон хүчин зүйлсүүд тасралтгүйээр нөлөө үзүүлж байдаг.
Эдгээр хүүхдийн хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлсүүдээс зан заншил, зан үйл, соёлын хүчин зүйлсүүдийг цааш нь дэлгэрүүлэн авч үзье.

Монголчууд бид бүхэн хүүхдээ хүмүүжүүлэн хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, арвин туршлагатай ард түмэн.

Хүүхдийг эхлээд хаан мэт өргөмжил, дараа нь сүүдэр дагуул гэсэн эртний энэ хэллэгийг эш үндэсээ болгон авч үзэхэд гүн утга агуулга нь хүүхдийг бага балчир үед нь дураар нь эрхлүүлж, наадуул харин нас биеэнд хүрсэн хойно нь амьдралын мөн чанарыг өөрийн бие, үйл хөдлөлөөрөө үлгэрлэн зааж сурга гэсэн санаа гарч ирч байгаа юм.

Энэ санаанаас чимхэхиилэн авч үзэхэд хүүхдээ бага балчир үед нь тоглоомын аргаар хүүхдийг ямар нэгэн албадлага, шахалтгүйгээр өөрөө өөрийгөө хөгжүүлэх бололцоог олгодог байжээ.

Монгол тоглоомын хөгжил, зүй тогтолыг Д.Болдбаатар, П.Сүхбаатар нараар толгойлуулсан эрдэмтэд судлан үзээд Монгол тоглоомд дараах ач холбогдол бүхий зүйлс байна.[2]

Нэгд: Хүүхдэд Монгол сэтгэлгээг төлөвшүүлж байна.

Хоёрт: Хүүхдийн амьдарлын онцгой хэлбэр, хүн болох ухааны цагаан толгойн хичээл, алс ирээдүн чиг баримжааг тогтоох хэрэглүүр болж байна.

Гуравт: Хүүхдийг төлөвшүүлэн сургах, сэтгэлзүйн ухааны онцгой бүтээгдэхүүн, үндэстэн өөрийгөө үргэлжүүлэх бодлогын нууц захиалга, нийгмийн эрүүл мэндийн урьдчилгаа болж өгч байна..

Дөрөвт: Хүүхдийн төрлөх авьяас, нуугдмал удамшлын сэрүүлэг, маргаашийнх нь хувь тавилангийн бэлтгэл, олон тогтолцоот үйл хэргийн нь суурь дэвсгэр юм.

Тавд: Хүүхдийн танин мэдэхүйн таван эрхтний / үнэрлэх, амтлах, үзэх, сонсох, мэдрэх / тохироо тааруулагч, хорвоог танин мэдэхүйн бие даасан дасгалжуулалт, халах, хөрөх, өвдөх, баясах, гутахын өөрийн сургамж болж өгч байна.

Зургаадугаарт: Хүүхдийн зохион бүтээх, эвдэн сүйтгэх, даван туулах, бултан зайлах, эвийг олох, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан нь өөрөө болоод үе тэнгийнхэнээсээ албадлагагүйгээр суралцах онцгой хэлбэрийн сургууль болдог. Гэх мэтээр олон олон давуу талуудыг дурьдсан байна.

Үүнээс үзэхэд Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол тоглоомд ямар их нуугдмал давуу тал шингэсэн байгааг харж болох юм.

Эдгээрийн нотолгоо болгож Монгол тоглоомын дотоод зүй тогтол, тоглох арга барилыг нь тодруулан авч үзье. Одоогоор судлаачдын тогтоогоод байгаагаар 2500 гаруй төрлийн Монгол тоглоом байна. Одоо яг идэвхитэй тоглогдож байгаа 150-аад төрлийн тоглоом байдаг. Эдгээр 150-н төрлийн тоглоомд Цагийн хүрд, Оюун түлхүүр, Оньсон тоглоомууд, Алаг мэлхий, Морь уралдуулах, Үйчүүр, Хорол, Чамабалын хүрд гэх мэт тоглоомууд багтаж байна. [3]

Эдгээр тоглоомуудаас бидний сайн мэдэх Алаг Мэлхий, Морь уралдуулах тоглоомнуудын дотоод агуулга, зүй тогтол, тоглох арга барилыг нь тодруулан авч үзье.

Алаг мэлхий, Морь уралдуулах тоглоомнууд нь: Шагайн тоглоомын төрөл зүйл юм.
Шагай нь “Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” уламжлалт тоглоомын эртний төрлүүдийн нэг. Монголчууд бид бүгд шагайн тоглоомыг зун тэнгэр задран хэмээн цээрлэж, өвөл, хавар, намартаа тоглодог уламжлалтай.

Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор байдаг.

Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байв.
Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө.

Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч болно.

Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийний дүрсийг гаргадаг.

Морь уралдуулах тоглоомыг өвөл, хавар, намар жилийн 3-н улиралд тасралгүй тоглодог. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд морь уралдах замын уртаас шалтаалан шагайны тоог тогдоодог.

Тоглогчид уралдах замын уртаас шалтгаалан шагайгаа өрнө. Шагайгаа өрж дууссаны дараа нэг том ажил бол хурданы морио зөв сонгох явдал юм. Хурданы морио сонгохдоо хурданы шинжийг нь харж сонгодог. Жишээ нь шагай их өргөн биш, бага зэргийн нарийнханыг нь сонгодог. Энэ нь морины тараг хүчийг харж байгаа хэрэг. Мөн шагайг жижиг, намхан биш, өндөр, биеэрхүүг нь сонгодог. Энэ нь Морины бие хааг нь харж буй хэрэг. Үүнээс харахад үр хүүхдэдээ морин эрдэнээ шинжих тэрхүү агуу ухааныг Морь уралдах тоглоомоор өвлүүлэн үлдээж, багаас нь морьтой ханьсах, морио хайрлах ухааныг төлөвшүүлж байгаа юм.

Ийнхүү хурданы морио сонгож дууссаны дараа хурданы зам болох цуваагаар өрсөн шагайнуудын эхний шагайн дээр морьдоо байрлуулна. Тэгээд хэн нь эхлэхээ хуруудан үзээд аль ялсан нь тусгайлан бэлдсэн 4-н шагайгаа хаяна. 4-н шагайны аль нэг морь буусан тохиолдолд тоглогчын уралдуулсан морь байр буюу газар ахина. Ийнхүү ээлжлэн хаях байдлаар морины уралдаан явагдаж дуусна.

Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг хөгжүүлж, ажигч гярхай болгох гэх мэтээр маш олон төрлийн ач холбогдолтой.

Сүүлийн үед манай боловсролын тогтолцоон багш төвтэй, шавь төвтэй, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, хүүхдэд зориулсан философи гэсэн гадаад улс орнуудын сургалтын нийтлэг аргуудыг ашиглаж байна.

Энэ нь үнэхээр учир дутагдалтай юм. Түүхэн он жилийн хугацаанд Монгол сэтгэлгээ, Монгол ухаанаар шалгагдаж бүрэлдэн бий болсон Монгол оюуны их сан хөмрөг бий болсон байна.

Иймд багш нар бид бүгд Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол хүнээ төлөвшүүлэн бий болгох өөрийн гэсэн сургалтын аргыг бий болгох нь чухал юм. Бид бүхэнд өөрийн сургалтын нийтлэг аргыг бий болгох нөөц боломж нь бүрэн дүүрэн байна.


[1] Ж. Отгонбаяр, “Хүүхдэд зориулсан философи”, Хуудас / 25-26 /, УБ., 2005.

[2] Болдбаатар.Д “Монгол зан уламжлал“, хуудас / 87-89 /, УБ., 2010.

[3] Б. Батбаяр, “Монгол тоглоом” Хуудас / 49-52 /, УБ., 2011. 

Дүгнэлт

Монголчууд бид бүхэн хүүхдээ хүмүүжүүлэн хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, арвин туршлагатай ард түмэн.

Хүүхэд улс орны залгамж халаа бид бүхний ирээдүйн үргэлжлэл гэдгийг ойлгож эрт дээр үеэс хүүхдээ хүмүүжүүлэн хөгжүүлэх асар их оюуны сан хөмрөгийг бий болгосон байна. Эдгээр оюуны их хөмрөгөөс дурьдахад зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, зүйрлэл үг хэллэг, оньсого, тоглоом наадгай гэх мэт болно.

Энэ их оюуны сан хөмрөгийн нэг болох Монгол тоглоом наадгайгийн ач тус, төрөл зүйл, тоглох арга барил, хүүхдийн төлөвшилд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар энэхүү илтгэлдээ тодорхой хэмжээгээр тусгалаа.

Сүүлийн үед манай боловсролын тогтолцоон багш төвтэй, шавь төвтэй, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, хүүхдэд зориулсан философи гэсэн гадаад улс орнуудын сургалтын нийтлэг аргуудыг ашиглаж байна.

Энэ нь үнэхээр учир дутагдалтай юм. Түүхэн он жилийн хугацаанд Монгол сэтгэлгээ, Монгол ухаанаар шалгагдаж бүрэлдэн бий болсон Монгол оюуны их сан хөмрөг бий болсон байна.

Иймд багш нар бид бүгд Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол хүнээ төлөвшүүлэн бий болгох өөрийн гэсэн сургалтын аргыг бий болгох нь чухал юм. Бид бүхэнд өөрийн сургалтын нийтлэг аргыг бий болгох нөөц боломж нь бүрэн дүүрэн байна.

Ном зүй

Ж. Отгонбаяр, “Хүүхдэд зориулсан философи”, УБ., 2005.

Болдбаатар.Д “Монгол зан уламжлал“, УБ., 2010.

Б. Батбаяр, “Монгол тоглоом”, УБ., 2011.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Анжи (зочин)

үнэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа .........^^

зулаа (зочин)

маш хэрэгтэй зүыл тавьсан байна

булгаа (зочин)

ёстой их баярлалаа ажлын амжилт хүсье

jenni (зочин)

хшддтдүш

otgoo (зочин)

ih ogoojmei medeelel bailaa

12 (зочин)

маш их зүйл мэдэж авлаа нээрээ л хэрэгтэй зүйлс хэн бүхэн мэдэж явах ёстой зүйл гэж боддог чамд ажлын амжилт хүсье

Зочин

bayrlalaa

зочин (зочин)

хэрэгтэй мэдээллээ авч чадлаа баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)